Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-04-09
Дугаар 169
Хэргийн индекс 191/2013/0169/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Лхамхүүгийн Баатар
Нэхэмжлэгч Гөлгөөгийн Ганболд Зэсэндоржийн Наран
Хариуцагч Лхамсүрэнгийн Бямбаа "Дорнод нийтийн аж ахуй" ХХК Анхдагч өргөө" сууц өмчлөгчдийн холбоо
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 229 дүгээр зүйлийн 229.2-т тус тус заасныг баримтлан бусдын эд хөрөнгөд учруулсан гэм хорын хохиролд хариуцагч "Дорнод нийтийн аж ахуй" ХХК-аас 1092500 төгрөг, хариуцагч Л.Бямбаа, "Анхдагч өргөө" сууц өмчлөгчдийн холбооноос тус бүр 546.250 төгрөг буюу нийт 2185000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод 1795000 төгрөг, нэхэмжлэгч З.Наранд 390.000 төгрөг тус тус олгож, нэхэмжлэгч Г.Ганболдын нэхэмжлэлийн шаардлагаас 270.000 төгрөг, нэхэмжлэгч З.Нарангийн нэхэмжлэлийн шаардлагаас 610.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Ганболдын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47990 төгрөг, нэхэмжлэгч З.Нарангийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28550 төгрөгийг тус тус төсвийн орлогод үлдээж, хариуцагч "Дорнод нийтийн аж ахуй" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 30770 төгрөг, хариуцагч "Анхдагч өргөө" сууц өмчлөгчдийн холбооноос 17037 төгрөг 50 мөнгө, хариуцагч Л.Бямбаагаас улсын тэмдэгтийн хураамжид 17037 төгрөг 50 мөнгө, нийт 64845 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Ганболдод 43670 төгрөг, нэхэмжлэгч З.Наранд 12350 төгрөг тус тус олгож, үлдэх 8825 төгрөгийг төсвийн орлогод оруулсугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.