Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2014-01-02
Дугаар 659
Хэргийн индекс 141/2013/0685/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Сүрэнгийн Цэрэнханд
Нэхэмжлэгч Ч.Лхамхүү
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Чүлтэмийн Лхамхүүг Булган аймгийн Баян-Агт сумын "Их-ирээдүй" нэгдэлд малчнаар 1964 оны 01 сарын 01-ний өдрөөс 1980 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэл 16 жил 6 сар, Баян-Агт сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1980 оны 10 сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2 жил 2 сар, Хутаг-Өндөр сумын Хүн эмнэлэгт асрагчаар 1984 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал 1 жил 2 сар 10 хоног, нийт 19 /арван ес/ жил 10 /арав/ сар 10 /арав/ хоног ажиллаж байсан болохыг тогтоосугай.             

       

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

      

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.