Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-12-30
Дугаар 658
Хэргийн индекс 141/2013/0665/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ганбаатарын Мягмарсүрэн
Нэхэмжлэгч С.Ганбат
Хариуцагч Г.Ганчулуун
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажил гүйцэтгэх
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.3-т зааснаар Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 15 дугаар хороо, 3 дугаар хороолол, 32-13 тоотод оршин суух Паалин овогт Сэргэлэнгийн Ганбатын  нэхэмжлэлтэй, Булган аймгийн Бугат сумын 3 дугаар баг, Хүүшийн 1 дүгээр гудамжны 56 тоотод оршин суух  Булганчууд овогт Ганбатын Ганчулуунд холбогдох 1000000 /нэг сая/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 28550 /хорин найман мянга таван зуун тавин/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, Төрийн сангаас 14275 /арван дөрвөн мянга хоёр зуун далан таван/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд  дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.