Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-21
Дугаар 612
Хэргийн индекс 261/2013/0394/И
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Сэмжидийн Нолхоосүрэн
Нэхэмжлэгч Баяннамарын Нарангэрэл
Хариуцагч Даваасүрэнгийн Ууганбаяр
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Газрын тухай хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Иргэний  хуулийн 106-р зүйлийн 106 135-р зүйлийн 135.4-д зааснаар Б.Нарангэрэлийн өмчлөлийн улсын бүртгэлийн 000036469 тоот дугаартай 1317000246 тоот гэрчилгээтэй 171202723 гэсэн нэгж талбарын дугаартай 2148 м2  газраас 10 метр газрыг оролцуулан барьсан автомашины грашийг буулган газрыг нь чөлөөлж өгөхийг хариуцагч  Бургаст овогт Даваасүрэнгийн Ууганбаярт даалгасугай.
2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57-р зүйлийн 57.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан  төлсөн  70200 төгрөгийг сумын төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол албадан гүйцэтгэхийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд үүрэг болгосугай.
4.Иргэний  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн   119  дугаар  зүйлийн  119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй  болохыг дурьдсугай
5. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119-р зүйлийн 119.3 дахь  хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор    шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр нь бичгээр үйлдэж энэ хуулийн 119.4 дэх   зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид өөрсдөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй. 
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119-р зүйлийн 119.5-дахь  хэсэгт зааснаар энэ хуулийн 119.4-т заасны дагуу хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг аваагүй бол шүүх уг хугацаа өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор зохигчдын оршин суугаа газар болон ажилладаг байгуулагын аль нэг хаягаар баталгаат шуудан эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлсүгэй.
6 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.