Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-11-28
Дугаар 638
Хэргийн индекс 261/2013/0424/И
Шүүх Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Баасанжавын Эрдэнэхишиг
Нэхэмжлэгч Төртогтох овогтой Тогтохбаяр
Хариуцагч Баймурат овогтой Мармалат
Гуравдагч этгээд -
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.2-т  зааснаар нэхэмжлэгч Т.Тогтохбаяр 336000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж,  хариуцагч Б.Мармалат нэхэмжлэлийн шаардлага 800000 төгрөгийг төлж барагдуулахаар зохигчид эвлэрэн хэлэлцсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай. 
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд 31815 төгрөг төлснийг дурьдаж, хариуцагчаас 800000 төгрөгөнд тохирох тэмдэгтийн хураамж 23750 төгрөгийн тал буюу 11875 төгрөгийг, Сүхбаатар сумын төсвийн орлогоос тэмдэгтийн хураамжийн тал хувь 11875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах  эрхгүй болохыг дурьдсугай.
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.