Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-17
Дугаар 221
Хэргийн индекс 312/2013/0198/И
Шүүх Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Төмөрбаатарын Болормаа
Нэхэмжлэгч Чулуунбаатарын Батбаяр
Хариуцагч Бираабазарын Загдрагчаа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243-р зүйлийн 243.1, 244-р зүйлийн 244.1, 254-р зүйлийн 254.1-д зааснаар хариуцагч Б.Загдрагчаагаас 2210000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ч.Батбаярт олгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай  хуулийн 56-р зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 48870 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.Загдрагчаагаас 2210000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 50310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай  хуулийн 58-р зүйлийн 58.2-т зааснаар 90000 төгрөгөнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөгийг нэхэмжлэгч Ч.Батбаяраас гаргуулж улсын орлого болгосугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.