Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-06-27
Дугаар 524
Хэргийн индекс 281/2013/0538/и
Шүүх Увс аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Тогтохын Алтанчимэг
Нэхэмжлэгч Ë.Ï¿ðýâñ¿ðýí
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                                     
ТОГТООХ нь:
1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар
зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Тугтан овогтой Лхагвын Пүрэвсүрэнгийн Увс аймгийн Өлгий сумын Энх хөдөлмөр нэгдэлд 1986-1991 оныг дуустал хугацаанд малчнаар 3 / гурав / жил 5 / тав / сар  ажилласан байдлыг тогтоосугай.
 
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Пүрэвсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч нь уг шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.



ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Т.АЛТАНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.