Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-12-11
Дугаар 660
Хэргийн индекс 111/2013/0704/и/
Шүүх Архангай аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Ванд-Очирын Цэцэнбилэг
Нэхэмжлэгч Ø.Äóëàìæàâ
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

    ТОГТООХ НЬ:

 

          1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч Аадай овогт Шаравын Дуламжавын 1982-08-02-ноос 1983-09-23-н хүртэл 1 жил 1 сар 21 хоног нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын зочид буудалд үйлчлэгчээр, 1983-09-23-наас 1992-04-01-н хүртэл 8 жил 6 сар 7 хоног Архангай аймгийн ахуй үйлчилгээнд нэхмэлчнээр, нийт 9 жил 7 сар 28 хоног улсад ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоосугай.

 

          2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төвлөрсөн төсвийн нэгдсэн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                      

ДАРГАЛАГЧ                           В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.