Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-09-24
Дугаар 725
Хэргийн индекс 131/2013/0725/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Нэхэмжлэгч Магваны Мөнхзулын
Хариуцагч Пүрэвийн Отгонмөнхөд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д  зааснаар хариуцагч П.Отгонмөнх нь   худалдах худалдан авах гэрээний үүргийн 330600 төгрөгийг нэхэмжлэгч  М.Мөнхзулд төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч П.Отгонмөнхөөс 5284 төгрөг, төрийн сангийн данснаас 5284 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.Мөнхзулд олгосугай.                                                                                                                                                                                                 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч П.Отгонмөнх нь энэхүү захирамжийг 2013 оны10  дугаар сарын 01 ний өдрийн дотор сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг нэхэмжлэгч   М.Мөнхзулд мэдэгдсүгэй.                                                                                                                                                                                                                                                             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.                                                                                                                                                                                   

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.