Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-14
Дугаар 764
Хэргийн индекс 131/2013/0764/И
Шүүх Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Батмөнхийн Болор-Эрдэнэ
Нэхэмжлэгч Энхтүвшингийн Бадамхандын
Хариуцагч Цэдэвийн Отгонбатад
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хүүхдийн тэтгэлэг гаргуулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
  1. 2007 оны 11 дүгээр сарын 27 эы өдөр төрсөн хүү Отгонбатын Төгөлдөрийг эх

Э.Бадамхандын асрамжид   хэвээр үлдээсүгэй.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар  хүү О.Төгөлдөрийг  сард  11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон  амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл  /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тогтоон эцэг  Ц.Отгонбатаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй болохыг дурьдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д зааснаар  хүү О.Төгөлдөрийг эрүүл чийрэг өсгөн бойжуулах , сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх,асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил  уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох “ зэрэгт эцэг Ц.Отгонбат  , эх Э.Бадамханд нарын үүрэг хэвээр  үлдэх болохыг дурьдсугай.

5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  41 дүгээр зүйлийн 41.1-ийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Бадамханд нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийн 7.1.1-д тус тус зааснаар Ц.Отгонбатаас улсын тэмдэгтийн хураамжид 93600 төгрөг гаргуулж төрийн сангийн дансанд оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар  энэ шийдвэрийн хувийг  Иргэний  гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагад  явуулахыг шүүгчийн туслах О.Отгонбатад даалгасугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч талууд шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.                                                                                                                                                                                                                                                          

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.