Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-05-06
Дугаар 1742
Хэргийн индекс 015/2013/1742/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Шонхойн Оюунтуул
Нэхэмжлэгч ЯНЖИНЛХАМ
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Жанцангийнхан овгийн Бэгзсүрэнгийн Янжинлхамыг 1979 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хотын 2 дугаар цэцэрлэгт туслах тогоочоор, 1986 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 1986 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Завхан аймгийн Улиастай хотын 7 дугаар цэцэрлэгт сав угаагчаар, 1994 оны 8 сарын 20-ны өдрөөс 1997 он хүртэл Завхан аймгийн Улиастай хотын 7 дугаар цэцэрлэгт тогоочоор нийт 9 /ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар ажиллаж байсныг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан Б.Янжинлхамын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ш.ОЮУНТУУЛ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2013.05.06 1742 Сонгинохайрхан дүүргийн шүүх Шонхойн Оюунтуул ЯНЖИНЛХАМ
2013.08.22 1805 Сонгинохайрхан дүүргийн шүүх Лхамхүүгийн Баатар Х.Б Б.Г