Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-10-17
Дугаар 132
Хэргийн индекс 161/2013/0132/И
Шүүх Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Бэгзийн Аминчимэг
Нэхэмжлэгч Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн хүсэлттэй,
Хариуцагч Шаравдоржийн Суутбаатар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 1. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг баримтлан Боржигин овогт Шаравдоржийн Суутбаатарт албадан эмчилгээ хийлгэсүгэй.

            2. Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д зааснаар Ш.Суутбаатарыг албадан эмчилгээ хийлгэх газарт хүргэхийг Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

           3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.

           4. Иргэний   хэрэг   шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай

           5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш, тухайн өвчтэй  этгээд, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн шүүхэд давж заалдах гомдол тус тус гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.АМИНЧИМЭГ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.