Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шүүгчийн захирамж
Oгноо 2013-09-18
Дугаар 510
Хэргийн индекс 141/2013/0476/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэн Дарьсүрэн
Нэхэмжлэгч "Булган-Мээж" ХХК
Хариуцагч Н.Энхтуяа
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.6-д зааснаар  "Булган-Мээж" ХХК-ийн нэхэмжлэлтэй Н.Энхтуяад холбогдох 163807 /нэг зуун жаран гурван мянга найман зуун долоо/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч "Булган-Мээж" ХХК нь алданги 37800 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Н.Энхтуяа 126007 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож эвлэрсэн тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 5564 /таван мянга таван зуун жаран дөрөв/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг, хариуцагчаас 2275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.