Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-09-18
Дугаар 506
Хэргийн индекс 141/2013/0479/и
Шүүх Булган аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Лхагвасүрэн Дарьсүрэн
Нэхэмжлэгч Т.Одгэрэл
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн хүү М.Бороог Т.Мягмарсүрэнд үрчлүүлсэн  үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.

2, Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн М.Бороог эх Т.Одгэрэлийн асрамжинд шилжүүлсүгэй.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.