Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-06-29
Дугаар 1112
Хэргийн индекс 015/2011/0869/И
Шүүх Сонгинохайрхан дүүргийн шүүх
Шүүгч Занын Доржнамжин
Нэхэмжлэгч Г.Цэрмаа
Хариуцагч З.Ариунбаяр, З.Ариунпүрэв
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 491 дүгээр зүйлийн 491.1, 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар Хөх Нохой овогт Зана-Аюушийн Ариунпүрэв, Хөх Нохой овогт Зана-Аюушийн Ариунбаяр нараас 1 187 600 /нэг сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулан Дайчин Тайж овогт Ганзоригийн Цэрмаад олгосугай.          

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60, Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Цэрмаагийн тэмдэгтийн хураамжид төлсөн 32 520 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Ариунпүрэв, З.Ариунбаяр нараас 32 520 /гучин хоёр мянга таван зуун хорин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Цэрмаад олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

 

 

 

   

                            ДАРГАЛАГЧ                              З.ДОРЖНАМЖИН

                              

                            ШҮҮГЧИД                                         Д.ЭНХЦЭЦЭГ

 

                                                                                      Ш.ОЮУНХАНД

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.