Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-05-08
Дугаар 153
Хэргийн индекс 181/2013/0165/И
Шүүх Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Сэрээтэрдагвын Байгалмаа
Нэхэмжлэгч Сүхбаатарын Болормаа
Хариуцагч Батхуягийн Баттөгс
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсэг, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.4 дэх хэсгийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 .Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх  хэсэгт зааснаар нэхэмжлэгч Харлаг овогт Сүхбаатарын Болормаа, хариуцагч Түмэн овогт Батхуягийн Баттөгс нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2002 оны 08 дугаар сарын 19-нд төрсөн Б.Төгөлдөрийг эцэг Б.Баттөгсийн, 2009 оны 06 дугаар сарын 19-нд төрсөн хүү Б.Ирмүүнийн эх С.Болормаагийн асрамжинд тус тус үлдээсүгэй.

4. Зохигчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг болон хамтран өмчлөх дундын өмчийн талаар маргаангүй болохыг дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын Тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Баттөгсөөс улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.


Шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.





                       ШҮҮГЧ                                          С.БАЙГАЛЬМАА 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.