Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-03-15
Дугаар 95
Хэргийн индекс 191/2013/0095/и
Шүүх Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүх
Шүүгч Базаррагчаагийн Түмэнцэцэг
Нэхэмжлэгч Чойнхорын Доржпалам
Хариуцагч Агвааны Баасанжав
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эд хөрөнгийг худалдсан маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасныг баримтлан хариуцагч А.Баасанжавын "Хэрлэн сумын шүүхийн 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 425 дугаар шийдвэрээр Хэрлэн сумын 1 дүгээр баг, Бунханы 50 дугаар байрны худгаас урагш орших инженерийн цогц шугам сүлжээг өмчлөх, захиран зарцуулах, бүхэлд нь устгах эрхийг А.Баасанжавт олгоогүй болохыг тогтоолгож, уг цогц шугам сүлжээг хуучин байсан байдалд нь хэвийн болгон сэргээлгэх тухай" нэхэмжлэгч Ч.Доржпаламын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.Доржпаламаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Энэ хэрэгт Хэрлэн сумын шүүхийн шүүгчийн 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 955 дугаартай захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар хариуцагч А.Баасанжавт Хэрлэн сумын 1 дүгээр баг 50 дугаар байрны урд байрлах газрын шугам сүлжээг ухах ажлыг гүйцэтгэхгүй байхыг даалгасан болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардаж авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.