Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-02-18
Дугаар 304
Хэргийн индекс 016/2011/0321/И/
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Гүррагчаагийн Алтанчимэг
Нэхэмжлэгч Үндэсний хөрөнгө оруулалтын банк
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйл, 155-р зүйлийн 155.3-дах хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 зүйлийн 133.1.9-дэх хэсэгт заасныг баримтдан Мокон ХХК-ийг эрэн сурвалжилсугай.

2. Мокон ХХК-ийн үйл ажиллагаа явуулж байгаа хаяг болон тус компанийн захирал Д.Бэхбатын оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн /2010 оны/ хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1-дэх хэсэг, 58-р зүйлийн 58.1-дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 төгрөгийг Сүхбаатар дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Нэхэмжлэгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

ШҮҮГЧ                                               Г.АЛТАНЧИМЭГ



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.