Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2013-01-28
Дугаар 303
Хэргийн индекс 014/2013/0303/и
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Дамдинжавын Солонго
Нэхэмжлэгч Нэхэмжлэгч Х.Б,
Хариуцагч Хариуцагч Б.Н,
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

            Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон                                                ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Оточ овогт Хүүхнээгийн Баттүшиг, Боржигон овогт Батсайханы Нансалмаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 06 өдөр төрсөн хүү Б.Бямбазанданг  эх Б.Нгийн асрамжид үлдээсүгэй.

 

            3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,  40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас  ( суралцаж байгаа бол 18 нас)  хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлэгийг эцэг Х.Бээс сар бүр  гаргуулан хүү Б.Бямбазанданг  тэжээн тэтгүүлсүгэй.

 

        4.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дэх хэсэгт заасныг баримтлан  гэрлэлтээ цуцлуулсан ч эцгийнхээ  үүргээ зохих ёсоор биелүүлэхийг  Х.Бт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх  Б.Н нарт тус тус даалгасугай.

 

        5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт  заасныг баримтлан  нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Нгаас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч   Х.Бт олгосугай.

 

        6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн   120.2 дахь хэсэгт заасныг баримтлан зохигчид     шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  дурдсугай.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                            Д.СОЛОНГО



Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.