Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-11-28
Дугаар 2082
Хэргийн индекс 013/2012/2082/и
Шүүх Баянгол дүүргийн шүүх
Шүүгч Жуумаагийн Кульдана
Нэхэмжлэгч Д.Эрдэнэчимэг
Хариуцагч
Гуравдагч этгээд Д.Буман-Эрдэнэ
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

     Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.1, 116, 132-р зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

                                                                                                                     ТОГТООХ НЬ:

         

                    1. Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.1-д  зааснаар Боржигон  овгийн Дэмэдийн Эрдэнэчимэг, Банган овгийн Далхаагын Буман-Эрдэнэ

 нарын гэрлэлтийг цуцласугай.

              

                2.Гэр бүлийн тухай хуулийн 14-р зүйлийн 14.5-д зааснаар 1999 оны 02-р сарын 18-ний өдөр төрсөн  охин Б.Түмэнгэрэлийг эх  Д.Эрдэнэчимэгийн  асрамжинд үлдээсүгэй.

 

    3. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.1.2-д зааснаар охин Б.Түмэнгэрэлийг 11-16 нас / суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан эцэг Д.Буман-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

 

    4. Гэр бүлийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.2-т зааснаар хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50%-иас хэтрэхгүй болохыг дурьдсугай.

 

     5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57-р зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар хариуцагч Д.Буман-Эрдэнээс 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгт олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

     6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63-р зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Д.Буман-Эрдэнээс  тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцож 39238 төгрөгийг гаргуулан улсын төсвийн дансанд оруулсугай.

 

     7. Зохигчид эд хөрөнгөний маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.   

            

                 8.  Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох ба нэхэмжлэгч, хариуцагч нар нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах, гомдол гаргаж болохыг дурьдсугай.                     

 

 

                                      

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ж.КУЛЬДАНА



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.11.23 2052 Баянгол дүүргийн шүүх Жагарын Байгальмаа М.Дэмбэрэл Н.Мөнхтөр
2012.11.28 2082 Баянгол дүүргийн шүүх Жуумаагийн Кульдана Д.Эрдэнэчимэг