Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-01-30
Дугаар 24
Хэргийн индекс 251/2012/0045/и
Шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Шарын Оюунгэрэл
Нэхэмжлэгч Б.С
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Эцэг тогтоосон
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1,Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1,135 дугаар зүйлийн 135.2.7-д заасныг баримтлан  2011.06.16-нд төрсөн Хүрлүүд овогт Саранчимэгийн Нарансолонгын эцэг нь Хатгин овогт Төмөртогтохын Наранбаяр мөн болохыг тогтоосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан Б. Саранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид хураалгасан  70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан  сонсгомогц хуулийн   хүчинтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар  хүсэлт гаргагч Б. Саранчимэг шийдвэрийг   эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.                      

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.