Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-12-05
Дугаар 1342
Хэргийн индекс 301/2011/1342/и/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Нэхэмжлэгч Т.Энхтуяа
Хариуцагч С, Жаргалсайхан
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Бусад зээл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ  нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлд зааснаар С.Жаргалсайхан, П.Дэлгэрмаа нараас 3.300.000 төгрөгийг гаргуулж Т.Энхтуяад олгож, илүү нэхэмжилсэн 1407800 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний  хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-т зааснаар П.Дэлгэрмаагийн зээлийн гэрээг хүчингүйд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар Т.Энхтуяагаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 89800 төгрөг, П.Дэлгэрмаагаас сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 78950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж, хариуцагч С.Жаргалсайхан, П.Дэлгэрмаа нараас 67750 /жаран долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.Энхтуяад олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.01.18 0005 Хөвсгөл аймгийн шүүх Банзрагч Оюунцэцэг Т.Энхтуяа С, Жаргалсайхан