Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-11-10
Дугаар 1283
Хэргийн индекс 301/2011/1283/и/
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Намдагийн Нямсүрэн
Нэхэмжлэгч М, Цогбадрахын
Хариуцагч "Жим ганц нуур"-ХХК-ийн эзэн Дэлгэрийн Өлзийхутагт
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Газрын тухай хуулиар
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 106 дугаар зүйлийн 106.2-д  зааснаар "Хатгал тосгон дахь Хирвэстэгийн Цагаан дэнжид байрлах 5 га газар, жуулчны баазын үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч Мөнхөөгийн Цогбадрах мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар М.Цогбадрахаас тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Д.Өлзийхутагаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.Цогбадрахад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.01.11 0003 Хөвсгөл аймгийн шүүх Батчулууны Сосорбарам М, Цогбадрахын "Жим ганц нуур"-ХХК-ийн эзэн Дэлгэрийн Өлзийхутагт