Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-05-18
Дугаар 69
Хэргийн индекс 312/2011/0070/И
Шүүх Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Төмөрбаатарын Болормаа
Нэхэмжлэгч М.Ганбаатар
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Боржигон овогт Моломын Ганбаатарыг 1977 оны 1-р сараас 12-р сарыг дуусталхи, 1978 оны 12-р сараас 1980 оны 6-р сарыг дуустал, 1981 оны 1-р сараас 6-р сарыг дуустал, 1984 оны 9-р сараас 1987 оны 10-р сарыг дуустал, 1988 оны 3-р сараас 1993 оны 6-р сарыг дуусталхи хугацаанд Хэнтий аймгийн Дархан сумын Дархан-Оргил нэгдэлд качегар, сүү тосны заводад ажилчин, малчинаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.               

2. Нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжинд төлсөн 550 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.