Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-06-26
Дугаар 389
Хэргийн индекс 121/2012/0326/И
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Акраны Дауренбек
Нэхэмжлэгч Ризабекийн Алтангүл
Хариуцагч Баян-Өлгий аймгийн Холбооны газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Цалин хөлсний маргаан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч
1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.5-д заасныг баримтлан Баян-Өлгий аймгийн Холбооны газрын санхүүгээс 1106494 /нэг сая нэг зуун зургаан мянга дөрвөн зуун ерэн дөрөв/ төгрөгийг гаргуулан Өлгий сумын 5 дугаар багт оршин суух Ногай овогт Ризабекийн Алтангүлд  олгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Р.Алтангүлийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 31106 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Аймгийн Холбооны газрын санхүүгээс 31106 /гучин нэгэн мянга нэг зуун зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид  олгосугай. 
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 
Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.