Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-10-12
Дугаар 363
Хэргийн индекс 211/2011/0363/И
Шүүх Завхан аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Ламжавын Эхлэлт
Нэхэмжлэгч Д.Цэдэндамба
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Дансрангийн Цэдэндамбыг 1981 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-н хүртэл Завхан аймгийн Улиастай сумын Ариун цэврийн станцад жолооч, ариутгагчаар ажиллаж байсан болохыг  тогтоосугай.

 

            2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт  зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

            4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл түүнийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.