Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-08-15
Дугаар 1052
Хэргийн индекс 301/2011/1052/И
Шүүх Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар
Нэхэмжлэгч Бямбажавын Гэрэлчимэг
Хариуцагч Банзрагчийн Төрбат
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д зааснаар Барнууд овгийн Бямбажавын Гэрэлчимэг, Харцагууд овгийн Банзрагчийн Төрбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Т.Оюунбилэгийг эх Б.Гэрэлчимэгийн асрамжинд үлдээсүгэй.

 

3. Гэрлэгсэд нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 /таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Төрбатаас 550 /таван зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Гэрэлчимэгт  олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн шүүхэд давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.01.11 0001 Хөвсгөл аймгийн шүүх Батчулууны Сосорбарам Бямбажавын Гэрэлчимэг Банзрагчийн Төрбат
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2012.03.01 149 Улсын дээд шүүх Алтангэрэлийн Доржготов Бямбажавын Гэрэлчимэг Банзрагчийн Төрбат