Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-12-12
Дугаар 2588
Хэргийн индекс 014/2011/2588/И
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Дагаагийн Байгалмаа
Нэхэмжлэгч Цэрэндоржийн Пүрэв
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Цэрэндоржийн Пүрэвийн 1970-1978 онд Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдэлд хоньчин, 1978-1979 онд гүүн саальчнаар  ажилласан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг дүүргийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар энэ хэрэгт хамааралгүй Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдлийн даргын 1981 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 35, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 94, 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дүгээр тушаал, Төв аймгийн Алтанбулаг сумын “Хөдөлмөр” нэгдлийн захирлын 1992 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 07, 1994 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тушаал, Ц.Пүрэвийн 1981 оны 03 дугаар сарын 01-ний нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаас хассугай.

 

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.