Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-05-02
Дугаар 130
Хэргийн индекс 012/2012/0134/И
Шүүх Налайх дүүргийн шүүх
Шүүгч Лхагвадоржийн Энхбилэг
Нэхэмжлэгч С.Цолмон
Хариуцагч Д.Жамъянсан
Гуравдагч этгээд 0
Маргааны төрөл Гэрлэлт цуцалсан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

        Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

           1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Боржигон овгийн Сосорбарамын Цолмон, Жанжин овгийн Даваагийн Жамъянсан нарын гэрлэлтийг цуцалсугай.

         2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 1995 оны 09 сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.Мөнхзул, 2000 оны 09 сарын 26-ны өдөр төрсөн охин Ж.Мөнхзаяа нарыг эх  С.Цолмонгийн  асрамжид үлдээсүгэй.

      3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг болон гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй  болохыг дурьдсугай.

          4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай уулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Цолмонгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Д.Жамъянсангаас улсын тэмдэгтийн хураамж 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Цолмонд олгосугай.

     5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас  хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг заасугай.

 

                       

ДАРГАЛАГЧ                              Л.ЭНХБИЛЭГ





Шийдвэр бүрэн эхээрээ
Энэ шийдвэрийг татаж авах боломжгүй !!!

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.