Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-04-30
Дугаар 951
Хэргийн индекс 014/2012/0951/И
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Жигжидсүрэнгийн Сэлэнгэ
Нэхэмжлэгч Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авагч
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд  заасныг  удирдлага болгон ТОГТООХ  НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон  овогт Цэрэнбилэгийн Батбилэгийг  эрэн сурвалжилсугай.

 

           2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэхь хэсэгт зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Боржигон овогт Цэрэнбилэгийн Батбилэгийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоохыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн  болохыг дурьдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

         

         

 

                 ДАРГАЛАГЧ                                             Ж.СЭЛЭНГЭ

                     

                          

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.