Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-03-07
Дугаар 67
Хэргийн индекс 251/2011/0089/и
Шүүх Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Мантайн Эрдэнэбат
Нэхэмжлэгч Д.Алтанцэцэг
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Монгол улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг  удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн  135 дугаар зүйлийн 135.2.6-т заасныг баримтлан Дарьсүрэнгийн Алтанцэцэгийг Түмэнцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид  1979 оны  7-р сарын 13-наас 1981 оны 05-р сарын 10-ныг хүртэл худалдагчаар, Түмэнцогт сумын САА-д 1981 оны 05-р сарын 12-ноос 1981 оны 10-р сарын 01-нийг хүртэл зочид буудлын үйлчлэгчээр, 1981 оны 10-р сарын 01-нээс 1982 оны 11-р сарын 20-ныг хүртэл гуанзанд цэвэрлэгчээр, 1982 оны 11-р сарын 20-ноос 1983 оны 08-р сарын 20-ныг хүртэл гуанзанд туслах тогоочоор, 1983 оны 08-р сарын 20-ноос 1986 оны 07-р сарын 15-нийг хүртэл Баян-Овоо бригадад тогоочоор, 1986 оны 07-р сарын 15-наас 1988 оны 09-р сарын 01-ныг Баян-Овоо бригадад манаачаар, Түмэнцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1988 оны 09-р сарын 01-нээс 1992 оны 03-р сарын 01-нийг хүртэл конторын үйлчлэгчээр,” Баян- Овоо “ ББХК-д 1992 оны 03-р сарын 01-нээс 1994 оныг хүртэл үйлчлэгчээр  ажиллаж байсан  болохыг сэргээн тогтоосугай.

 

2.ИХШХШ тухай хуулийн 57-р зүйлийн 57.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан Д.Алтанцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 550 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

 

4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                  

 

                

 

                  ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                          М.ЭРДЭНЭБАТ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.