Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-03-11
Дугаар 187
Хэргийн индекс 231/2011/0186/И
Шүүх Өвөрхангай аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүх
Шүүгч Нарангэрэлийн Энхмаа
Нэхэмжлэгч Ц,ШААЛАВ
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Ц.Шаалавыг 1974 оны 08 дугаар сарын 17-ноос 1984 оны 08 дугаар сарын 01-нийг хүртэл Өвөрхангай аймгийн Хужирт сумын модны үйлдвэрийн харъяа Арвайхээр сумын модны цехэд мужаанаар ажиллаж байсан болохыг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр уншиж сонсгосноор хуулийн хүчин төгөлдөр болох ба хүсэлт гаргагч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн шүүхэд гомдол гаргах эрхтэй.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.