Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2012-02-16
Дугаар 329
Хэргийн индекс 016/2012/0390/И
Шүүх Сүхбаатар дүүргийн шүүх
Шүүгч Содномтүнрэвийн Буд
Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Согтууруулах мансууруулах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115. 2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

                                    

1. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 4-р зүйлийн 4.1-д заасныг баримтлан Б.Төрмандахыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт явуулж албадан эмчлүүлсүгэй.

 

2. Мөн хуулийн 6-р зүйлийн 6.6-д зааснаар Б.Төрмандахыг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт хүргэх ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлсүгэй.

 

3. Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.2 дахь хэсэгт зааснаар албадан эмчилгээний онцлог, үр дүнгээс шалтгаалан 3-6 сар хүртэл хугацаагаар эмчилгээг хийх бөгөөд энэ хугацаа нь тухайн этгээдийн эмчилгээний үр дүнг харгалзан мэргэжлийн эмч нарын комиссын дүгнэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрээр дуусгавар болохыг дурьдсугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдсугай.

 

 5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120.2-д зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох ба зохигч эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногт Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    С.БУД

 

 

 

 

 

 

 

 

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.