Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-09-14
Дугаар 2020
Хэргийн индекс 014/2011/2020/И
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Лувсанжавын Ганзориг
Нэхэмжлэгч Дэлба ХХК
Хариуцагч ОХУ-ын өмчийн асуудал хариуцсан газар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 56.6-д зааснаар 2008 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Оросын холбооны улсын Хилийн чанад дахь өмчийг хариуцсан удирдах байгууллагын Алс дорнодын бүсийн Монгол улсад суугаа үйлдвэрийн газар /ФГУП/, “Дэлба” ХХК-ийн хооронд байгуулагдсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг дурдаж, хариуцагч Оросын холбооны улсын Хилийн чанад дахь өмчийг хариуцсан удирдах байгууллагын Алс дорнодын бүсийн Монгол улсад суугаа үйлдвэрийн газар /ФГУП/-аас 58534280 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дэлба” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 45694665 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол тус шүүхийн шүүгчийн 2011 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 3051 дүгээр шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Дэлба” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 680000 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оросын холбооны улсын Хилийн чанад дахь өмчийг хариуцсан удирдах байгууллагын Алс дорнодын бүсийн Монгол улсад суугаа үйлдвэрийн газар /ФГУП/-аас 450621 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Дэлба” ХХК-д олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Л.ГАНЗОРИГ

 

ШҮҮГЧИД                                                       Д.СОЛОНГО

 

                                                                                    Н.САРАНГҮН

 

 

 

 

 

 





Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.