Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2010-06-06
Дугаар 1328
Хэргийн индекс 014/2011/1328/и
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Нарантуяагийн Сарангүн
Нэхэмжлэгч И.Ганбаатар
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хиргэс овгийн Ишцогоогийн Ганбаатарын 1989 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Завхан аймгийн Баянхайрхан сумын 8 жилийн дунд сургуулийн дотуур байрны гал тогооны туслах тогоочоор ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч И.Ганбаатарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550 /таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай6

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.