Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-10-21
Дугаар 1295
Хэргийн индекс 017/2011/1126/И
Шүүх Хан-Уул дүүргийн шүүх
Шүүгч Самбуугийн Оюунчимэг
Нэхэмжлэгч Б.Оюунбилэг
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн  135.2.6-д зааснаар Боржигин овогт Бамбадоржийн Оюунбилэгийг 1993 оны 9-р сарын 02-ноос 1995 оны 4-р сарын 01-нийг хүртэл “Дөрвөн-Уул” ХК-ийн эсгүүрийн цехэд эсгүүрчин, 1995 оны 4-р сарын 01-нээс 1997 оны 12-р сарын 31-нийг хүртэл “Монсео” ББХК-ийн эсгүүрийн цехэд эсгүүрчин, 1997 оны 12-р сарын 31-нээс 1998 оны 9-р сарын 01-нийг хүртэл “Хөгжихүй” ХХК-ийн эсгүүрийн цехэд эсгүүрчин, 1998 оны 9-р сарын 01-нээс 1999 оны 12-р сарын 31-нийг хүртэл “Дэ-Сонг” ХХК-ийн эсгүүрийн цехэд эсгүүрчин, 1999 оны 12-р сарын 31-нээс 2002 оны 12-р сарын 31-нийг хүртэл “Сенсестайл” ХХК-ийн эсгүүрийн цехэд эсгүүрчнээр тус тус ажиллаж байсан  болохыг тогтоосугай.

2.Нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдснийг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2, 120-р зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                  С.ОЮУНЧИМЭГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.