Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-05-25
Дугаар 1252
Хэргийн индекс 014/2011/1252/и
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Нарантуяагийн Сарангүн
Нэхэмжлэгч Ц.Батсүх,Л.Наранжав нарын
Хариуцагч Б.Мягмар
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Нэхэмжлэгч Ц.Батсүх, Л.Наранжав нар нь хариуцагч Б.Мягмараас гаансны үнэ 400.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 12.110 төгрөг, нийт 412.110 /дөрвөн зуун арван хоёр мянга нэг зуун арав/ төгрөгийг төлүүлэхээр зохигч талууд эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-д зааснаар хариуцагч Б.Мягмар нь улсын тэмдэгтийн хураамж 12.110 /арван хоёр мянга нэг зуун арав/ төгрөгийг төлөхөөр нэхэмжлэгч Ц.Батсүх, Л.Наранжав нартай тохиролцсон болохыг дурьдсугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.