Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-03-29
Дугаар 783
Хэргийн индекс 014/2011/0783/И
Шүүх Баянзүрх дүүргийн шүүх
Шүүгч Жалцангийн Цэнгэл
Нэхэмжлэгч Очирбатын Лхагвасүрэн
Хариуцагч Довчингийн Өнөрболд
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

 Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.2 дах заалтыг удирдлага болгон

                                                                                              ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

 1.  Нэхэмжлэгч  О.Лхагвасүрэн, хариуцагч Ц.Галбадрах нар 2010 оны 1 сарын 5-ны өдөр байгуулсан автомашин худалдах худалдан авах гэрээнээс татгалзан нэхэмжлэгч О.Лхагвасүрэн нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 7280.000 /долоон сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг хариуцагч Ц.Галбадрах 2011 оны 3 сарын 29-ний өдрөөс 2011 оны 5 сарын 11-ний дотор О.Лхагвасүрэнд бүрэн төлж барагдуулах, О.Лхагвасүрэн Бенз 320 маркын 00-42 УНН улсын дугаартай машиныг 2011 оны 3 сарын 29-ний дотор хариуцагч Ц.Галбадрахад /биет байдлаар/ хүлээлгэн өгөхөөр  эвлэрэн хэлэлцсэн, зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

     2. Хариуцагч Д.Өнөрболдод холбогдуулан гаргасан нэхэмжлэлээсээ  татгалзсан нэхэмжлэгч О.Лхагвасүрэнгийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 74 дүгээр зүйлийн 74.5, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан  нэхэмжлэгч О.Лхагвасүрэн тус шүүхийн шүүгчийн 2011 оны 1 сарын 21-ний өдрийн 950 дугаар захирамжаар тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ц.Галбадрахаас тэмдэгтийн хураамжид 130890 төгрөгийн тал хувь буюу 65445 төгрөг гаргуулж, улсын төвлөрсөн төсвийн дансанд олгосугай.

    4. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

    5. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

                                      ШҮҮГЧ                                      Ж.ЦЭНГЭЛ  

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.