Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-05-03
Дугаар 287
Хэргийн индекс 121/2010/0268/И
Шүүх Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүх
Шүүгч Дүйсенбекийн Көбеш
Нэхэмжлэгч Монрад” ХХКомпани
Хариуцагч
Гуравдагч этгээд С.Хавдал, Х.Бейбитхан
Маргааны төрөл Хоршоог татан буулгах
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1. Монгол улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.1, Дампуурлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, Компанийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1-д зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5-р багт байрлах гадаадын хөрөнгө оруулалттай Монрад ХХКомпанийг дампуурсанд тооцож, татан буулгасугай.

2. Монгол улсын Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-д зааснаар Монрад ХХКомпанийг татан буулгах комиссыг Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын санхүү хянан шалгалтын улсын байцаагч Б.Көкежан, Нийгмийн даатгалын хэлтсийн хянан шалгалтын ахлах байцаагч К.Замира, хэрэг гүйцэтгэгч А.Ауесхан нарын бүрэлдэхүүнтэй томилж, Монрад ХХКомпанийг татан буулгах үйл ажиллагааг явуулахыг татан буулгах комисст даалгасугай.

3. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 250 төгрөгийг улсын орлого болгосугай.

4. Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор аймгийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.07.05 032 Баян-Өлгий аймгийн шүүх Хабыкейн Жардемхан Монрад” ХХКомпани
Хяналтын шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Нэхэмжлэгч Хариуцагч
2011.10.25 693 Улсын дээд шүүх Алтангэрэлийн Доржготов Монрад” ХХКомпани