Шийдвэрийн дэлгэрэнгүй

Шийдвэрийн төрөл Шийдвэр
Oгноо 2011-12-18
Дугаар 168
Хэргийн индекс 312/2011/0175/И
Шүүх Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүх
Шүүгч Гэндэндоржийн Болормаа
Нэхэмжлэгч Х.Чүнсриймятав
Хариуцагч
Гуравдагч этгээд
Маргааны төрөл Ажилласан жил тогтоолгох
Хүчинтэй эсэх Тийм
Шийдвэрийн товч

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135-р зүйлийн 135.2.6-д зааснаар Биханз овогт Халтарын Чүнсриймятавыг 1976 оны 11 сарын 25-с 1978 оны 08 сарын 01 хүртэл Хэнтий аймгийн Буянт сумын АДХГЗахиргаанд бичээчээр, 1978 оны 10 сарын 10-с 1979 оны 03 сарын 16 хүртэл Хэнтий аймгийн Буянт сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1979 оны 04 сарын  01-с 1988 оны 06 сарын 27 хүртэл Хэнтий аймгийн Буянт сумын холбооны салбарт техникчээр, 1989 оны 04 сарын 26-с 1989 оны 11 сарын 25 хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Худалдаа бэлтгэлийн ангид худалдагчаар, 1990 оны 01 сарын 10-с 1991 оны  03 сарын 01 хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт-Оргил нэгдэлд тогоочоор, 1991 оны 04 сарын 01-с 1995 оны 01 сарын 01 хүртэл Хэнтий аймгийн Галшар сумын Буянт, Дэвшил хэрэглээний хоршоонд худалдагчаар ажилласныг  тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7-р зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Х.Чүнсриймятаваас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн нэгдсэн дансанд  хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 119-р зүйлийн 119.2-д зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болно.

             Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 120-р зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн шүүхэд давж заалдах гомдол гаргаж болно.

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай.
Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Өөр шийдвэр байхгүй байна.