Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2012-01-11
Тогтоолын дугаар 20
Хэргийн индекс 014/2010/0445/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Сандагийн Нямжав
Шүүгдэгч Б.Тунгалаг Г.Тэмүүжин
Зүйл заалт 150.2. - Бусдын эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх
156.3. - Банкны тухай хууль тогтоомж зөрчих
Улсын яллагч Ц.Уртнасан
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

1. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 757 дугаар магадлалын тогтоох хэсэгт “Бадрахын Тунгалагт прокуророос Эрүүгийн хуулийн 156 дугаар зүйлийн 156.3, Гүржавын Тэмүүжинд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1, Энхболдын Өрнөлд Эрүүгийн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэсэн нэмэлт оруулсугай.

 

2. Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож,

5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тунгалагт оногдуулсан 6 жил хорих ял,…, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өрнөлд оногдуулсан 07 жил хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тунгалагт оногдуулсан 5 жил 6 сар хорих ял,…, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Өрнөлд оногдуулсан 6 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.” гэж өөрчилсүгэй.

 

3. Шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч К.Бауржан, Ш.Мягмарцэрэн, Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.09.20 445 Баянзүрх дүүргийн шүүх Чулуунбаатарын Отгонбаяр Б.Тунгалаг Г.Тэмүүжин 150.2., 156.3.
Давж заалдах шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2011.11.13 757 Нийслэлийн шүүх Дамдинсүрэнгийн Дамдин-Од Б.Тунгалаг Г.Тэмүүжин 150.2., 156.3.