Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-03-06
Тогтоолын дугаар 105
Хэргийн индекс 301/2012/0191/э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч Б.Баярсайхан, Б.Ариунжаргал
Зүйл заалт 126.2.6. - бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг;
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2.-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191 дүгээр шийтгэх тогтоол, мөн аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 1 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

А) Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6.-д зааснаар Б.Ариунжаргалд 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1.-д заасныг журамлан мөн хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.6.-д зааснаар Б.Ариунжаргалыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар” гэж,

Б) Мөн хэсгийн 4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.6.-д зааснаар Б.Ариунжаргалд оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг … чанга дэглэмтэй хорих ангид” гэснийг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.-д зааснаар Б.Ариунжаргалд оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Б.Ариунжаргалын өмгөөлөгч Б.Батдоржийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.