Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-10-16
Тогтоолын дугаар 430
Хэргийн индекс 151/2013/0027/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Алтаншагай нар
Зүйл заалт 181.3. - Танхайрах
Улсын яллагч А.Оюунгэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1, 350.1.3 дах хэсэгт тус тус заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 54 дүгээр шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан Говь-Алтай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар магадлалын Б.Алтаншагайд холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хүргүүлсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол Б.Алтаншагайд урьд авсан цагдан хорих таслан  сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

  

                            ДАРГАЛАГЧ,

                            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

                             ШҮҮГЧ                                                                                   Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.