Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-10-09
Тогтоолын дугаар 412
Хэргийн индекс 015/2012/0478/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Б.Сандагдорж, Д.Амгаланбадрах, Б.Мөнх-Эрдэнэ, Г.Аюурбөн, А.Нэргүй
Зүйл заалт 147.2. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
147.3. - Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
Улсын яллагч С.Оюунбилэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 284 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтын “... Монгол Улсын Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Батсайханы Мөнх-Эрдэнэ, Ганбатын Аюурбөн, Арслангийн Нэргүй нарт эд хөрөнгө хураахгүйгээр 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.” гэснийг;

“- Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар шүүгдэгч Батсайханы Мөнх-Эрдэнэд эд хөрөнгө хураахгүйгээр 5 /тав/ жил 1 /нэг/ хоногийн хугацаагаар хорих ял,

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх  хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар Ганбатын Аюурбөн, Арслангийн Нэргүй нарт эд хөрөнгө хураахгүйгээр тус бүр 3 /гурав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоногийн хугацаатай хорих ял шийтгэсүгэй.” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 529 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Г.Аюурбөний өмгөөлөгч С.Тэгшжаргал, ялтан А.Нэргүйгийн өмгөөлөгч Ж.Баярсайхан нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  

                    ДАРГАЛАГЧ,

                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

                    ШҮҮГЧ                                                                                    Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.