Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-05-15
Тогтоолын дугаар 246
Хэргийн индекс 111/2013/0026/э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Доржийн Нарантуяа, Рэнцэндагвын Батбаяр
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
271.1. - Албан тушаалтан хуурамч баримт бичиг үйлдэх
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2, 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Архангай аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 21 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Д.Нарантуяад холбогдох заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Нарантуяаг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын яллагч Д.Цогт-Эрдэнийн бичсэн 2013 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 13 дугаартай эсэргүүцлийн Д.Нарантуяад холбогдох хэсгийг хангаж, Р.Батбаярт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

                                  ДАРГАЛАГЧ

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

                                 ИЛТГЭГЧ ШҮҮГЧ                                                                  Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.