Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-05-15
Тогтоолын дугаар 245
Хэргийн индекс 018/2013/0043/Э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч З.Хишиг-Очир нар
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 220 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “1. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас У.Хүрэлтэгшид холбогдох Эрүүгийн хуулийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгон, У.Хүрэлтэгшийг цагаатгаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн У.Хүрэлтэгшид холбогдох бусад заалтуудыг хүчингүй болгосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, улсын яллагч Б.Энэрэлийн бичсэн 2013 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцлийн “...У.Хүрэлтэгшид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-24.1.6-д заасан үндэслэлийн алинд хамаарах нь тодорхойгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч эсэргүүцлийн бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

  

                                ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

                               ШҮҮГЧ                                                                                   Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2013.02.05 64 Чингэлтэй дүүргийн шүүх Боролзойн Халиун З.Хишиг-Очир нар 145.2.