Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-12-06
Тогтоолын дугаар 506
Хэргийн индекс 171/2013/0156/Э/
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Эрдэнэбалсүрэн
Шүүгдэгч М.Ган-Эрдэнэ, Э.Дамдиндорж, Б.Билэгсайхан, Ц.Виктор
Зүйл заалт 145.2. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
145.4. - Бусдын эд хөрөнгийг хулгайлах
153.1. - Бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгах, гэмтээх
Улсын яллагч П.Баасанжав
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 146 дугаар шийтгэх тогтоол, тус аймгийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр магадлалд дараах өөрчлөлтийг оруулсугай.

-Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар ...шүүгдэгч Э.Дамдиндоржид оногдуулсан 11 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид, ... эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Дамдиндоржид оногдуулсан 11 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид, ... эдлүүлсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, ялтан Э.Дамдиндоржийн өмгөөлөгч Ж.Туяа, ялтан М.Ган-Эрдэнийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.БАТ-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                          Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.