Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-01-30
Тогтоолын дугаар 60
Хэргийн индекс 013/2011/0475/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Шүүгдэгч Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг, Б.Алтангэрэл
Зүйл заалт 148.4. - Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах
Улсын яллагч Б.Чулуунцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Хүчингүй
Хүчингүй болсон шалтгаан Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтанд буцаах
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.3-т заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 389 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 855 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг, Б.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн Баянгол дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

 

            2. Хэргийг прокурорт очтол Д.Мөнхтуяа, Б.Өнөржаргал, Р.Оюунчимэг, Б.Алтангэрэл нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх аргах хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

 

           

                        ШҮҮГЧ                                                                                                Х.БАТСҮРЭН



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.