Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-01-23
Тогтоолын дугаар 40
Хэргийн индекс 013/2012/0429/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Хөхийсүрэнгийн Батсүрэн
Шүүгдэгч Н.Одгэрэл
Зүйл заалт 215.2. - Тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчих
Улсын яллагч Д.Булганцэцэг
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 909 дүгээр магадлалын тогтоох хэсэгт дараах өөрчлөлтийг оруулсугай:

 

- шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дах заалтыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Одгэрэлийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жил хасч, 03 /гурав/ сар 01 /нэг/ хоног баривчлах ялаар шийтгэсүгэй.” гэж,

 

- шийтгэх тогтоолын 3 дах заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Одгэрэлд оногдуулсан 03 /гурав/ сар 01 /нэг/ хоног баривчлах ялыг нийгмээс тусгаарласан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2. Ялтны өмгөөлөгч Д.Наранбулагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      С.НЯМЖАВ

 

 

ШҮҮГЧ                                                                                   Х.БАТСҮРЭН

 

 



Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.

Энэ хэргийн бусад шийдвэрүүд

Анхан шат:
Огноо Дугаар Шүүх Шүүгч Шүүгдэгч
2012.10.23 429 Баянгол дүүргийн шүүх Төмөрбаатарын Өсөхбаяр Н.Одгэрэл 215.2.