Шийдвэрийн дэлгэрэнгүй

Тогтоолын огноо 2013-06-19
Тогтоолын дугаар 312
Хэргийн индекс 013/2013/0032/э
Шүүх Улсын дээд шүүх
Илтгэгч шүүгч Дамдины Ганзориг
Шүүгдэгч Д.Батхуяг Л.Даваацогт Ш.Бат-Ирээдүй С.Жаргалсайхан
Зүйл заалт 263.2. - Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах
268.2. - Хээл хахууль авах
Улсын яллагч Д.Нарангэрэл
Хүчинтэй эсэх Тийм
Шийдсэн байдал Өөрчлөлт оруулсан
Шийдвэрийн товч

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 285 дугаар магадлалын тогтоох хэсэгт дараах нэмэлт өөрчлөлтийг оруулсугай.

- Магадлалын тогтоох хэсгийн “а”, “б”, “в” заалтуудыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, шийтгэх тогтоолын холбогдох заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

- Магадлалын тогтоох хэсгийн “з” заалтын “Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ш.Бат-Ирээдүйгээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө 4.551.545.000 төгрөгийг буюу эсвэл улсын бүртгэлийн Ү-2205020766, Ү-2205020765 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 298 тоотод байршилтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, “Тэргүүн-Орд” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204011475 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 47/1 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай барилгыг хурааж улсын орлого болгосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар Ш.Бат-Ирээдүйгээс гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө 4.551.545.000 төгрөгийг хураан улсын орлого болгож, улмаар улсын бүртгэлийн Ү-2205020766, Ү-2205020765 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, 298 тоотод байршилтай хувийн сууц, үйлчилгээний зориулалттай барилга, “Тэргүүн-Орд” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлийн Ү-2204011475 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө, 47/1 тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай барилга тус тус битүүмжлэгдсэнийг хурааж буй 4.551.545.000 төгрөгт нь оруулан тооцуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт шилжүүлсүгэй” гэж,

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтын "Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1, 57.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батхуягт “... зарим болох 1 жил хорих ялыг нэмж нэгтгэн ...” гэснийг “ ... зарим болох 1 жилийн хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн ...” гэж,

Л.Даваацогтод “... зарим болох 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн ...” гэснийг “... зарим болох 6 сарын хорих ял, төрийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг нэмж нэгтгэн” гэж,

Шийтгэх тогтоолын 11 дэх заалтыг “Шийтгэх тогтоолын 1-2 дугаар хавсралтууд нь шийтгэх тогтоолын хамт хүчин төгөлдөр болохыг дурьдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

3. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

4. Нийслэлийн прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Бат-Оршихын бичсэн 2013 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаар эсэргүүцлийг хүлээн авч, ялтан Д.Батхуягийн өмгөөлөгч Д.Батсүх, П.Батжаргал, Г.Оюунцэцэг, ялтан Л.Даваацогтын өмгөөлөгч Ц.Агваандорж, Ч.Болдбаатар, ялтан Ш.Бат-Ирээдүйн өмгөөлөгч Б.Энхзаяа, П.Сугарням, Г.Оюунцэцэг нарын гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

  

                                ДАРГАЛАГЧ,

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                         С.НЯМЖАВ

                               ШҮҮГЧ                                                                                  Д.ГАНЗОРИГ

Шийдвэр бүрэн эхээрээ
Тогтоолыг бүрэн эхээр нь үзэхийн тулд манай сайтад нэвтэрсэн байх шаардлагaтай. Ta энд дарж нэвтэрнэ үү.